Өөрийгөө үнэлэх тухай
Саяхан нэг бөө дээр очиж үзүүлтэл "Сэтгэл гундуухан явж байна. Хүмүүс чамайг үнэлдэггүй юм байна" гэсэн үгийг сонслоо. Нэг талаараа ч үнэн байх. Учир нь би өөрийгөө хэзээд үнэлдэггүй, түүнээс гадна энэ хүмүүс намайг ингээд бодчихно, ингэж хэлээд яахав дээ гээд л хүслээр нь амьдарсаар ирсэн юм шиг... Харин бусад нь надаас огт өөр бодолтой байдаг юм байна. Хэчнээн ур чадвар муутай байсан ч өөрийнхөө хийсэн бүхэн үнэ цэнийг хамгаалахдаа хэнээс ч эмээхгүй хэлэх тэр хандлага.
Уншихад эвтэйхэн, ур чадвар сайтай сэтгүүлчийн ярилцлага. Харин нөгөө нь туршлага багатай хэрнээ хэтэрхий нуршсан ярилцлага. Чадвар муутай нь хэний ч өмнө муу сэтгүүлч гэдгээ хэлүүлэхгүйгээр үл барам өөрийгөө хамгаалж байв. Тэр өөрийгөө хаана ч гологдохгүй гэж явсаар "Ган үзэгчтэн" болсон. Гэхдээ энэ тэнэглэлд амбицтай зан аварч гарсан юм. Тэгэхээр амбиц заавал байх ёстой юу? Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг байна гэдэг хамгийн том авууштай чанар уу?