Гэтэж буй тас шувуу
Судан бол Африкийн зүүн хойт хэсэгт байрлах голдуу говь цөл зонхилсон ядуу буурай орон юм. 1992 онд Суданд өлсгөлөнгийн гашуун үе тохиосон билээ.
Зурган дээрх бяцхан хүүхэд толгойгоо дааж ядан явах ч тэнхээгүй болтлоо турж, гар хөл нь яс арьс болсон байгааг та харж байна. Харин хүүхдийн цаана хүйтэн харцаар ширтэн, түүнийг үхэхийг хүлээж буй өлсгөлөн тас шувуу.
Тэр 20 минут тас шувууг далавчаа дэлгэхийг нь хүлээж суусан байна. Тэр ингэж далавчаа дэлгэвэл маш сайн зураг болно гэж бодож гэнэ. Далавчаа дэлгэлгүй тэр чигээр нь авсан ч уг зураг түүнд хүндтэй шагналыг авчирсан.
Тэр дараа нь модны доор очиж суугаад тамхиа асаан хэд сорсоноо мэгшитэл уйлж гарсан гэнэ. Тэр хүүхдийг гэтэж буй тас шувуунаас аварч чадаагүйдээ харамсч уйлсан болов уу, аль эсвэл тэр мянга мянган өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдийг аварч чадаагүйдээ уйлсан уу?
Энэ бүхэн Кэвин Картерийн үүрэг хариуцлага уу? Үгүй ээ тэр авралын элч биш. Тэр жирийн л нэг фото сэтгүүлч. Нөгөө өнцгөөс нь харвал энэ ёс суртахууны хувьд хэр нийлэмжтэй асуудал вэ? Америкийн судлаач Жанет Малькольм сэтгүүлчдийг “Хэрэв тэнэг солиотой биш бол ямар ч сэтгүүлч амьдралд тохиолдох зүйлст ёс суртахуунтай ханддаг байх ёстой. Тэд хүмүүсийн нэрэлхүү зан, харанхуй бүдүүлэг, ганцаардмал байдлыг ашиглан итгэлийг олж авчихаад, дараа нь хайр найргүй урвадаг нэг ёсны луйварчид мөн” гэж хатуухан хэлсэн байдаг. Ёс суртахуун гэдэг хүний нийгэм болон бусад хүмүүст хандах харилцаан дахь үүргүүдийг тодорхойлдог зан байдлын дүрэм горим, хэм хэмжээний тогтолцоог хэлдэг.
Энэхүү зургаар халуун дулаан гэртээ оройн зоогоо амтархан идэж байх мөчид Зүүн Өмнөд Африкийн мянга мянган хүүхэд, хүмүүс өлбөрч үхэж байна гэдгийг л ойлгуулахыг зорьсон.
Гэтэл 200 метрийн цаана байсан хүнсний лагерь хоол хүнс дууссан гээд тэр хүүхдийг зөнд нь орхисон юм байж.
Энэ тэдний хүлээх хариуцлага уу, аль эсвэл бид үүнд буруутай юу гэдгийг та нэг бодоод үзээрэй.
Картер 1983 онд спортын гэрэлзурагчин байсан боловч удалгүй Зүүн өмнөд Африкийн улстөрийн ширүүхэн тэмцэлдээн болох дайны шугам руу явж, тэрхүү дарангуйлал болон арьс өнгөөр ялгаварлах үзэл, хүчирхийлэлийн эсрэг тэмцэхээр зүтгэж байв. Тураалд орсон охин, гэтэж буй тас шувууны зураг Нью – Йорк Таймс сонинд гарсан даруйдаа л дэлхий нийтийг цочроож чадсан юм. Дайн гэдэг гэм хоргүй энгийн номхон ард иргэдийг ч юу юугүй л хөлдөө үргээх юм даа. Бид нэг л дэлхий ертөнц дээр амьдарч, өглөө болгон алтан нарны туяа биднийг хаана ч байсан гэрлээ ав адилхан цацруулдаг. Ганц л амьдрах энэ орчлонд бид хар ч бай, цагаан ч бай, ямар ч шашин шүтлэгтэй ч бай хүн төрөлхтөн бид байгаль дэлхий, хүн хүнээ л хайрлаж явах ёстой шүү.