Газрын диваажин Koh Phangan

Малайзаас Тайландын зүг явахаар автобусаа хүлээн сууна. Малайзын хил гарах гэж хурдны замаар хөлийн цэврүү үсэртэл алхсаныг эс тооцвол аялал үнэхээр сайхан байсан. Яг л үхэл, амьдралын зааг дээр ирчихсэн мэт тэсвэр тэвчээр гэдэг зүйлийг мэдэрч байлаа. Харин энэ удаад би Малайзын тухай хүүрнэн өгүүлэхгүй. Учир нь камераа "on" товчлуур дээр нь орхиод их удаан явж, цэнэглэж ер амжихгүй байсаар Тайландын хил хүрсэн юм. Тэгээд яасан байх нь уу? Сэтгэл зүрхэнд хоногшсон Тайландын Koh Phangan арлын тухай хүүрнэн өгүүлэхээр шийдлээ. Миний мэдрэмжээр тухтай аялана уу?

 Тайландын автобусны буудал.
Сумын төвийн дэлгүүр шиг л харагдаж байгаа биз.

Дэлгүүр, бүтээгдэхүүний нэр, хаяг нь Тайланд болон Англи хэл дээр бичигдсэн байдаг. Аялал жуучлал хөгжсөн орон гэдгээрээ ялгарч байна шүү.
Бүгчим халуунд ийм л зүйл амь оруулна шүү дээ.
Усан онгоцоо хүлээх зуур орчны зураг дарав.
Өндөр дуугаа хангинуулсаар Koh Phangan орох усан онгоц ирлээ. Усан онгоцонд суумагцаа ихэнх хүн амрахаар танхим руу оров. Нойр нэг л хүрч өгдөггүй усан онгоцны урд талд зогсож, далайн давалгааг ажиглаж суухад далайн гүнд аварга халим, лусын дагина нуугдаж байгаа болов уу гэсэн сонин бодол төрөв. Аль эсвэл тэртээд үзэгдэх арлын цаанаас эрт галавын үед амьдарч байсан теризиновар гараад ирэх юм шиг төсөөллийн ертөнцөөр аяллаа. Яг л "Усан доогуур 2000 бээр аялсан нь" зохиол дээр гардаг аварга гайхалыг олохоор явж буй эрдэмтний дүрд орсон мэт байв. 












Popular Posts