Хүлээстэй бодлоосоо чөлөөлөгд!
Perugia явах автобусаа хүлээж буй байдал
Уулын оройд байрлах Perugia
Миланаас 5 цаг автобусаар яваад Perugia хотод ирлээ. Ямар нэгэн зүйл рүү мацаж байгаа мэт эргүүлэгтэй замаар явах
нь ихэд сонирхол татав. Эрт үед гяндан байсан барилгыг урсдаг шат, үйлчилгээний
төвтэй газар болгон тохижуулжээ.
Хоттой танилцсан нь
Шоколадны эх орон гэвэл Perugia-г хэлмээр санагдсан. Эдийн засгийн гол хүчин зүйлд нь ч шоколад багтана. San Sisto гэдэг шоколадны үйлдвэр энд байрладаг бөгөөд жил бүрийн 9-10 сард энд шоколадны олон улсын үзэсгэлэн болохтой зэрэг бид таарсан юм.
Нэг төрлийн соёл болон хөгжсөн гэхэд болно.
Шоколадаар юу хийсэн байгааг хараач!
Сар бүр улсаас 20€-г нохой
тэжээдэг хүмүүст өгдөг юм билээ. Гудамжны нохойгоо угааж, арчаад л тэжээчихдэг гэсэн.
Энэ бол хуучин хааны ордны хажууд байрлах шат. Амралтын өдөр байсан болохоор Хааны ордон руу нэвтэрч чадсангүй.
Энэ бол San Michile Arcangelo сүм. Үлгэрт л гардаг гэмээр мод, зүлгэ нь амар амгалан, тайван байдлыг мэдрүүлж байлаа.
Залуугийнхаа мөрийг дэрлэж буй хосыг хараад ямар романтик газар вэ гэж бодогдож байгаа биз.
Мөргөл үйлдэх хэсэг
Манайхан ер нь хэт чамин ганган зүйлд дурладаг хүмүүс шиг санагдсан. Гэтэл эндхийн үйлчилгээний газар жижигхэн газрыг аятайхан тохижуулж, байгалийн өнгийг түлхүү оруулсан байдаг.
Шөнийн Perugia
Torta
al Testo хэмээх бяслаг, хиамтай талх худалдан авч, шар айргаа
барьсаар Fontana
Maggiore усан оргилуурын урд байрлах сүмийн шатыг зүглэн алхлаа.
Огт өөр мэдрэмж төрүүлж байсан шүү. Мухлагууд нь хэмжээний хувьд тийм ч том биш болохоор ресторан, пабууд нь ихэвчлэн гадаа асар засдаг юм билээ.
Ийм төрлийн жижиг, хуучны машинууд хаа
сайгүй. Италид бензин өндөр үнэтэй болохоор ихэвчлэн бага иддэг жижиг оврын
машинууд унадаг юм билээ.
Сэтгэлгээгээ задалж, тэлэхийн тулд аялах хэрэгтэй гэдгийг энэ хугацаанд маш сайн ойлгосон. Зарим хүмүүс хөгшин Европ бол хуучирсан л байдаг гэж ярьдаг. Хэдий өвөг дээдсийнхээ бүтээсэн үнэт зүйл, барилгаар олныг татаж байгаа ч энд найрсаг, загварлаг, чөлөөт сэтгэлгээтэй хүмүүс бий. Хамгийн гол нь хүнээ гэсэн сэтгэл, тэднийг амьдрахад таатай орчинг бүрдүүлж, сэтгэл амар байхад нь бүх зүйл чиглэгдсэн байдаг. Энэ л чухал шүү дээ. Харин бид Улаанбаатарт очоод хүссэнээрээ зүлгэн дээр суугаад, хэвтээд, газар хооллож чадахгүй шүү дээ. Галзуурчихаж гэсэн харцаар хүмүүс харна гээд бод доо. Энэ бодлоо гээж, бусдыг гоочилж, өөлөхгүйгээр хүлээстэй бодлоосоо чөлөөлөгд гэж хэлмээр байна.