Буриад үндэстэнтэй танилцсан нь

      
Дээхэн үед нэг таксины ахтай Буриад үндэстний талаар хууч хөөрч, ямар хүмүүс байдаг талаар ярилцлаа.
"Би төрөлхийн урвагч хүмүүст дургүй. Эх орноосоо урваж, Оросын талд найр тавьсан хүмүүс" хэмээн хариулав.
Гэхдээ би тэр хүний үзэл бодлоор бүхнийг дүгнэсэн ч үгүй. Тэгээд л судлахаар шийдэж, их мэдэгч Google-ээр нэг эрэл сурал болов.
Түүхийг эргэн сөхвөл:
       Буриад Монголчууд Оросын харъяанд орсон нь 17-р зууны үед Монголын нэгдмэл байдал алдагдаж, Манжийн түрэмгийлэлд автагдах үеэр Хаант Орос хил хязгаараа тэлж Сибирийг эзэмшиж эхэлжээ.
       Буриад овгуудын оршин сууж байсан нутагт оросууд нэвтрэн ирэхэд Монгол ноёд болон орос атамануудын хооронд нутгийн төлөөх өрсөлдөөн гарч гэнэ.
Байгаль нуурын ар өврөөр нутаглах овог аймгийн дотор нэгдсэн нэг үндэстэн гэж байсангүй.          Тус бүрдээ өөрийн хэл зан заншил, ахуй амьдралын өвөрмөц онцлогтой үндэстэн ястан суурьшиж байв. Энд монгол хэлтэн Монгол угсааны овог аймгаас гадна түрэг хэлтэн, соёл, тофалар, якут нар олноороо амьдарч байсан.

 Харин буриад Орост нэгдсэнээр цаашдаа аж ахуй соёл хийгээд буриадын ард түмний нийгмийн байгууллыг хөгжүүлэхэд түлхэц болсон. Нөгөөтэйгүүр, Орос улсад нэгдсэний дараа Байгаль нуурын ар өврийн өргөн уудам нутаг Монголоос тусгаарлаж, Оросын засаг захиргаа улс төрийн тогтолцооны ноёрхол бий болох тэр үед буриад угсаатан нэгдэж эхэлсэн билээ.

Буриад угсааны бүрэлдэхүүнд суугуул буриад монгол аймгаас гадна бусад халх-монгол, ойрд, түрэг, тунгусын бүлэг орсныг тэмдэглэх хэрэгтэй гэж бичжээ. Орос улсад нэгдсэнээр буриадад нийгмийн ялгаварлал хүчтэй үүсэх болсон юм. Буриад үндэстний нэгдсэн төвтэй өөрийн бүрэн эрх гэж байсангүй. Нэг талаас хаант засгийн газар өөрийн захиргааны удирдлагыг Дорнод-Сибирийн нутаг засаг захиргааны хатуу хяналтад оржээ.


Дэлхий дахин даяаршиж, нийгэмшихийн хэрээр үндэстэн мохно гэдэг аюул тэдэнд ч бас нүүрлээд байгаа. Ээжтэй минь нэг үе гэмээр 50 орчим насны ахимаг залууд цээжний бангаар дуулах ганц ч Буриад дуу байсангүйд гайхаж байв. Өврийн нэг ч дуугүй хүн үр хүүхдэдээ өвлүүлэх зүйлгүй гэхээр сэтгэл эмтэрмээр... Цаашлаад Монгол үндэстэн бүрийн өмнө дээл хувцасны соёл алдагдаж байгаа нь дэлхийн дахинд Чингисийн Монгол гэсэн нэрнээс цаашгүй үлдэж байгаа мэт санагдана. 

     Өнөө үед Буриад ястан нь 3 улсад тархан сууж байгаа бөгөөд ОХУ, Монгол улсад "Буриад", Хятад улсад "Монгол" гэх нэрээр хүн амын бүртгэлд бүртгэгддэг. Орост 461,389, Монголд 45,087, Хятадад 10,000 орчим Буриад ястан бий.


Харин бидний очих газар Хэнтий аймгийн Бат-ширээт суманд аж төрөх Монголд үлдсэн Буриад үндэстний нутаг байлаа.


Эндхийн ард иргэд адуу, үхэр ихэвчлэн хариулдаг бөгөөд хонь, ямаа барагтаа л харагдахгүй. Уулын бэлд амьдардаг, чоно ихтэй учраас хонь мал тогтдоггүй гэнэ.

Өнөөгийн малчид мотоциклгүй бол хол явахгүй гэсэн ойлголттой болсон. Эндхийн хүмүүс ч гэсэн мотоциклээр малаа хариулж, ойр зуурын ажил амжуулахдаа ашигладаг юм билээ.
Энд ирээд гайхсан зүйл нь монгол гэрийн барааг ховорхон харсан явдал юм. Айл бүр модон байшинд амьдрах бөгөөд барихдаа ч гаргуун хүмүүс юм билээ.
Гал тогооны хэсгийг тусад нь барих бөгөөд эндээ хоол ундаа хийж, иддэг.

Байшин барих явц
Мод шинэхэн дээрээ шаргал өнгөтэй байх бөгөөд наранд ээж, хатсаны дараа бор саарал өнгөтэй болдог.


 Өвөлжөөний байшингаа барьж байгаа айлтай тааралдсан нь энэ юм.

Өвөлжөөний байшин.

Өвөлжөөний байшин бүрийн гадна хураасан өвсөө байршуулсан байдаг. Энэ нь зуд турханд эртнээс бэлтгэлтэй байдаг гэдгийг илтгэнэ. 
Мангирын толгой түүсэн нь

Энэ жижигхэн цэцгийн толгойг түүгээд машиндаж, давстай холиод дарвал сонгино худалдаж авах мөнгөө хэмнэсэн л гэсэн үг.

Мангирын толгойг дарсан байдал
Талхаа бас зуухандаа хийгээд л барьчихна. 


 Загас барихад ашигладаг хэрэгслийг анх удаа ийм ойроос харсан минь энэ. 

Хулгана шиг хэлбэртэй үсэрхэг зүйл, затурк, гогцоо зэрэг загасчлахад ашигладаг хэрэгсэл

Үүнийг загасны дэгээндээ хийгээд ус руу шиднэ


Охидууд гадаадад байгаа юм шиг нил ягаан цэцгэн дунд суучихаад л зургаа авхуулаад байсан. Үнэндээ энэ ургамлыг түүгээд цай хандлахад хэрэглэдэг гэсэн. 


Долоо хоног хөдөөний амьдралд дасан зохицох надад тийм ч хүнд байсангүй. Гар утас, интернэт, компьютер, хотын утаа, машины дуу чимээг мартагнуулсан амар амгалангийн өдрүүд байлаа. Хот руу орохоор хөдлөх бүрт мөнгө нэхдэг. Харин хөдөө хөдөлмөрлөснийхээ хэрээр үр шимээ хүртэнэ. Магадгүй эдийн засаг улам бүр доройтоод ирэхийн цагт хээр талдаа гэрээ бариад амьдрах нь илүү амар юм шиг санагдсан.















Popular Posts