Сэтгэлд нуугдах бодол


Түүний дулаахан гар сүүлийн удаа чамайг атгана. Эргэж эрхгүйгээр тэр замхран алга боллоо. Бүхнийг орхисон, цөхөрсөн, огтоос танихгүй мэт хөндий харцаар чамайг ширтсээр тэр одов. Энэ бүхэн хаанаас юунаас эхлэлтэйг, яагаад ийм зүйл болсныг эргэцүүлэн чангаас чанга орилох чи.
Тэр миний гомдол цөхрөл, хашгирааныг сонссон болов уу? Сонссон ч сонсоогүй мэт цааш алхсаар...

Хагацалын далайд бид живэхдээ бүхнийг орхимоор санагддаг. Туулж өнгөрүүлсэн амьдрал юу ч биш мэт мартахыг хүсдэг.

Зовлон шаналалыг гэтэлж чадаагүй нь амьдралд хожигддог болохоор бүтэлгүй дурлалын шархтай бид тэмцэх ёстой.

Амьдралд тохиолдох бэрхшээлээс бид өөрийгөө аврах нь чухал. Учир нь чи эр хүн шүү дээ.

Popular Posts