Суусан газраасаа үргэлж шороо атга
Сургуулийн саарал микронд нэг ч хүнийг
орхихгүйг бодож чихэлдэн байж суулаа.
- Бат – Эрдэнэ ээ, алив наашаа суу, Энд
нэг суудал байна. Алив чихээрэй гээд л, бүгд орилолдож гарлаа.
Нар хур
тэгширсэн энэ сайхан өдөр бид анги хамт олноороо дадлагат гарах болсон нь энэ
юм. Амла багш жолоочийн хажуу талын суудалд суусан харагдана.
Амбасэлмаа багш утсаар яриад:
-
За Атрын 50 жилийн баярын мэнд хүргэе. Би хүүхдүүдтэйгээ дадлагад гарах гэж байна.
Би чамайг хүүхдүүдтэйгээ уулзуулъя гэж бодож байна. гэж чанга дуугаар ярилаа. Утсаа таслаад:
За
хүүхдүүд ээ, Би сая Ц.Лоохуузтай ярилаа. Одоо та нартай уулзахаар боллоо. гэлээ.Ц.Лоохууз гуайг микроны хаалга онголгойн орж ирэхэд нь бид нэгэн дуугаар:
Намрын салхинд үелзсэн
Найгал сайхан долгиотой
Наран хурын шим юм аа хө
Навчин ногооны дээж юм аа хө
Ургацын далай ургацын далай
Алгаа тосоод авахад минь
Ариун сүүний үнэртэй
Атар хөрсний амт юм аа хө
Амуу будааны сан юм аа хө
Ургацын далай ургацын далай
Цайдам талдаа дуурсгасан
Цалгих дууны эгшигтэй
Очтой залуусын хүч юм аа хө
Олондоо хүртээх тус юм аа хө
Ургацын далай ургацын далай гэж хангинан дууллаа. Ц.Лоохууз гуайн нүүрэнд баярын мишээл тодорч, “Баярлалаа” гэж чанга дуугаар инээмсэглэн хэлж билээ. Атар, тэр дундаа газар тариаланд энэ хүний хийсэн олон сайхан ажил үйлс, бүтээлч ажиллагаа бий.
“Атрын анхны аян эхлэхэд одоогийнх шиг бригад гэж байгаагүй. Түлш, ус,
хоол зэрэг бүгдийг нь үхэр тэргээр хүргэдэг байлаа. Би тэр үед арван зургаан
настайдаа тракторч болсон. Тэгэхэд Ц.Лоохууз гуай онгоцоор шууд талбай дээр
буудаг. Өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлээгүй байхад хяргачих шахдаг байсан”
“Барс” худалдааны төв урдаас хүнсний ногоогоо
авч борлуулдаг бөгөөд нэг шуудай төмс
задлахад бараг 50 хувь нь ялзарсан байдаг. Түүнийгээ ялгаж аваад дахиад
нэг шуудайд хийнэ. Тэгэхээр тээвэрлэлтийн явцад хүнсний ногоо ялзарч, муудах нь энүүхэнд. Нөгөөтэйгээр химийн бордоонд бордсон хятад ногоо хүний биед шим тэжээлтэй зүйл юу ч байхгүй. Хүн бүхэн л эх орны хөрсөнд ургасан чанартай хүнсний ногоо
хэрэглэх нь тодорхой. Атрын аянг өргөн хүрээнд өрнүүлж, зөв бодлогыг тогтоож чадвал импортоор бараагаа нийлүүлээд зогсохгүй экспортоор гадагш нь гаргах боломж
ойрхон юм.
Атрын анхны аяны
үед хүний гар ажиллагаа их гардаг байсан бол өнөөдөр нэг товч дарахад л
хангалттай болж. Энэ бол техник технологийн дэвшил. Тэр
үеийн атар газар эзэмшиж байсан үе, одоогийн боломж хоёр тэс өөр тэмээ, ямаа
шиг хоёр асуудал. Тухайн үеийн атар эзэмшигчид, ахмад агрономич
нараас сурч мэдэх зүйл олон л байгаа. Тэдний гаргаж байсан алдаа оноог дахин
давтахгүй байх нь маш чухал. Хамгийн гол нь тариа тарина гэдэг бол зүгээр нэг газар
хагалаад, үр цацаад, хэд услаад л байвал болох асуудал биш. Маш нарийн үйл
ажиллагаатай асуудал юм.
Тэдэнд тулгамдаж
байгаа асуудал зөвхөн НӨАТ. Тэд шатахуунд нэмэгдсэн өртгийн албан татвар
төлдөг. Сэлэнгэ аймгийнханд энэ асуудал нэлээд
хөнгөлттэй үйлчилж байхад харин бидэнд хэт хатуу байр суурьтай байх шиг
санагдаж байна. Энэ асуудлыг л зөвхөн шийдэж өгөхийг хүсчээ. Түүнчлэн Булган
аймгийн Хутаг - Өндөр сумын Хонгор толгой багийн суман дээр “А-жет” хэмээх 45
тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай гурилын үйлдвэр байгуулагджээ. 400 гаруй сая
төгрөгөөр боссон уг гурилын үйлдвэр сумын ард иргэдээ гурилаар хангахаар
ажиллаж байгаа гэнэ. Ингээд харахаар бидний өмнө газар тариаланг хөгжүүлэх
бүрэн бололцоо, ирээдүй харагдаж байна.
Залуу үеийнхэн ч
үүнд бэлдэх нь чухал. Өнөөдөр манай нийгэмд хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа
уул уурхай, агрономич, газар тариалангийн мэргэжлээр залуус суралцах нь чухал болоод
байна. Энэ олон хуульч, сэтгүүлч, эмч зэрэг мэргэжлээр
суралцагсад бүгд ажлын байраар хангагдаж чадахгүй байгаа нь нууц биш. Тийм
болохоор нийгэмд хэрэгтэй байгаа мэргэжлийг сонгох хэрэгтэй шүү.