Helen Gurley Brown гэж хэн бэ?
1960-аад оны өмнөх Америкчуудыг "Секс болон ганц бие эмэгтэйчүүд" номоороо алмайруулж, гэрлээгүй бүсгүйчүүдын амьдрал зөвхөн секс биш, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх олон зүйл байдгийг Cosmopolitan сэтгүүлээр дамжуулан ойлгуулж чадсан Helen Gurley Brown 2012 оны 8-р сарын 13-нд буюу 90 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ..
Хатагтай Браун Сosmopolitan сэтгүүлийн ерөнхий редактороор 1965-1997 оны хооронд ажиллахдаа анх удаа сексийн асуудлыг ил тод бичиж чадсан хүн юм. Харин өнөөдөр Cosmopolitan сэтгүүл тачаангуй бүсгүйчүүд болон сэтгэл сэргээсэн өнгөөр сэтгүүлийн нүүрээ чимэх болжээ - энэ бол түүний нөлөөлөл орсон багахан хэсэг биш.
Тэрээр Cosmopolitan сэтгүүлд орохоосоо өмнө түүний "Секс ба ганц бие бүсгүйчүүд" ном нь аль хэдийн борлуулалтаараа тэргүүлж байв. Тус ном нь 1962 онд нийтлэгдэхээс өмнө Betty Friedan-ны "The Feminine Mystique" ном түүний бичих сэдлийг төрүүлсэн гэдэг. Хатагтай Браун номоороо дамжуулж, гэрлээгүй эмэгтэйчүүд яаж сайхан харагдах, эрэгтэй хүнийг яаж хүслээрээ байлгах болон үргэлжилсэн үгийн зохиол шиг нэгэн хэвийн амьдралаас салах талаар зөвлөгөө өгч чадсан юм. /Хатагтай Браун өмнө нь зар сурталчилгааны компанид харилцагчдын албаны менежирээр ажиллаж байв./
Секс байх ёстой зүйл. Хамгийн гол нь таашаал авах
Тэрээр арван хэдэн жилийн туршид бодит байдал, бодит ертөнцийг энгийн хүнээр нүдээр харан шүүмжилж нь түүнийг хэмжээлшгүй их амжилт, нэр хүндийг авчирсан гэдэг.
Түүний амьдрах ухааны 10 зөвлөгөө
- Секс байх ёстой. Гол нь таашаал авах
- Ажилдаа манлайл
- Өөрийгөө дур булаам болго
- Бодлоо илэрхийл, гэхдээ уучлал гуйхгүйгээр
- Биеэ хайрла
- Зориулан хийж байгаа бүхнийг чинь үнэлэн, эргээд өөрийгөө чамд зориулах эрийг ол
- Өрөөг эзэгнэ
- Сайн найзуудаа эрхэмлэ
- Стилиэ тодорхойл
- Бүгдийг өөрийн болго