Б.Пүрэвжав: Амьдралын хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа гэж ач охин минь хэлж билээ.




Хүн өөрийнхөө мөрөөдлийн ертөнцийг бий болгох нь амьд явсаны утга учир гэлтэй. Тэр л хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд 30 жилийн хугацааг зарцуулж, өөрийн сууцаа диваажин болгож чадсан энэ буурайг Б.Пүрэвжав гэдэг. Тэрээр Улаанбаатар хотын хамгийн их мод тарьсан нэгэн өндөр настан бөгөөд бидэнтэй байгаль экологийн талаархи өөрийн бодлоо хуваалцсан юм.

Би  Туулын эрэг дээр өсч өндийсөн хүн. Нэгдүгээр цахилгаан станц 1930-аад онд байгуулагдахад анхны ажилчидын нэг нь миний эцэг байлаа. Түүний хажууханд Туул гол урсдаг байлаа. Тэр үед Туул гол хачин их өргөн, хүчирхэг урсдаг байсан учраас жил болгон эргийнхээ модыг идэж унагадаг байсан юм.  Сал урсдаг байсан гэхээр яасан том, өргөн гол байсан бэ? гэдгийг хүмүүс ойлгож байгаа байх.. Голын эргээр төмсний ягаан гэдэг цэцэг, цээнийн цэнхэр гэх мэтчилэн цагаан, шар, ягаан алагласан бүх төрлийн цэцэг ургадаг байсан. Хүүхэд байхдаа цэцгэн дунд орж тоглох дуртай байсныг ч хэлэх үү? Өвөө нар модны мөчир хугалж болохгүй шүү, мод чинь уйлдаг юм, ус урсаж байнаа даа, тэр чинь нулимс нь байхгүй юу? гэж хэлдэг байж билээ. Өнөөдрийн өндөрлөгөөс үзэхэд ортой үг. Хүний гар, хөл зүсэхэд ямар байдаг билээ. Үүнтэй л адилхан. 
  • Туул голын бохирдол 5-р зэрэгт хүрчээ.
  •  Нийслэлийн хүн ам 1,3 саяд давж, 20,000 орчим аж ахуйн нэгж, дөрвөн том станцууд бүгд Туул голын гүний усыг ашиглаж байна.
  •  Нийслэл хот хоногт 150 мянга гаруй куб метр ус хэрэглэдэг.
  •  Голын эргээр ургадаг байсан өнгө өнгийн цэцэг ургахаа больж, үхсэн загас жараахай биднийг угтах болов.                                                                                                 
Дээр үед Туулын голын хажууд хэрмэн ханатай цагаан сүм байдаг байлаа. Сүмийн доторхи  талбайд байсан нэг мод миний санаанаас огт гардаггүй юм . Модны диаметр нь 5-6 хүүхэд гараараа барьж хүрдэг, хэдэн зуун жилийг туулсан бүдүүн мод байдаг байв.  1970-аад онд намайг очиход цагаан хэрэм доторхи мод байхгүй болчихсон байсан. Сүүлд 2006 онд би Австрали явахад яг өнөөх аварга том модыг харж билээ.  Би дотроо бодохдоо “Манай монголд ийм мод байсан юм ш дээ гэж их харамсч өөрийн эрхгүй нүднээс минь нулимс гарсан юм.. Хэрвээ бид ой мод, гол усаа үе үеийнхэн хүмүүс хайрлаж хамгаалж чадсан бол Азидаа тэргүүлэхээр ойжсон, моджсон улс орон байх байсан даа. Гэхдээ арай ч оройтоогүй байнаа.” 
2005 оны 6-р сарын 1-ний байдлаар МУ-ын ойн сан бүхий газар 19,0 сая га үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 13,2 сая га талбайг эзэлж байна. Ойгоор бүрхэгдсэн талбай нь нийт газар нутгийн 8,5 хувийг эзэлж байгаа учраас манай улс дэлхий нийтийн жишгээр ойн нөөцөөр ядуу орны тоонд хамаарагддаг.

Б.Пүрэвжав гуай хөдөлмөр үргэлж хүнийг төлөвшүүлж, хүмүүжүүлж ирсэн гэдэгтэй 100 хувь санал нийлдэг. Тэрхүү хөдөлмөрийн үр дүнд тэрээр дулаан энергийг ялгаруулсан үлгэрийн цэцэрлэгт хүрээлэнг бий болгожээ. Мөнх ногоон гацуур модоос авхуулаад, хонгорзул цэцэг, сармис, улаан лооль гээд тарьж, ургуулах бүхий л зүйлсийг тарьжээ. Ингээд түүний үлгэрийн орноор зочлох тун.




























Popular Posts