Wicker Park
Wicker
Park OST
Анхны
харцаар дурлана гэдэгт итгэдэг хүмүүст зориулсан энэ кино миний сэтгэлийг үнэхээр татаж чадлаа. Миний хувьд Анхны
харцаар дурласан гэхэд хэцүү л байх, жаахан байхдаа дээд ангийнхаа ахад
дурлачихаад 10 минутын завсарлагаан бүрээр түүнийг харах гэж ангиар нь өнгөрдөг
байсан инээдтэй түүх бий. Тэр нэгэн түүхийг Викерийн парк сануулаад өгөх шиг.
Гэхдээ үүн шиг төгс байсангүй. Хэхэ. Өмнө
нь ТВ-ийн суваг солиход л өнгөрдөг байсан Викерийн цэцэрлэгт хүрээлэн киног
шимтэн сууж үзэх тохиол надад гарч байсангүй. Киноны тухайд гэвэл Он цаг
хугацаа хичнээн улиран одсон ч зөвхөн тэр л чиний нүдэнд үзэгдэж, дурсамж болон
үлдсэн тэр л хүн чиний бүхий л амьдралын туршид хайрлах хайр гэдгийг мэдэх
тэрхүү мэдрэмж. Тэр л мэдрэмжээ даган түүнийг олох гэж хичээх тэр нэгэн залуу. Харин
бусдын хайр сэтгэлийг хараад атаархаж суусан хувиа хичээгч, бусдын дүрд тоглон
дурлалт хосын агуу хайрыг үгүй хийж буй тэнэг үйлдэл. Үүнийхээ төлөө тэр залуу
хэзээ ч чамайг хайрлахгүйг ухаарсан хөөрхийлөлттэй эмэгтэй гээд хайрын тухай
үнэнийг өгүүлэх Викерийн цэцэрлэгт хүрээлэн кино.
Азаар
киног эхнээс нь дуустал үзэх боломж надад олдсон юм. Учир нь ахын Нотебүүкэнээс
нь киног олоод хичнээн их баярлаваа. Бүүр англи хэлний субтайтлтай байсан болохоор
би орчуулж үзэхээр болж, нийт 5 өдөр орчуулж суув. Мэргэжлийн хүмүүст бол
инээдтэй зүйл санагдах боловч дуртай киногоо үзээд, хажуугаар нь хэлний
чадвараа сайжруулсандаа баяртай байна. Киног үзсэн хүмүүсийн хувьд хамгийн их
сэтгэл догдлуулсан мөч минь мэдээж Мэйтив, Лиза хоёрын учрал болох төгсгөл
хэсэг гэдэгтэй бүгд санал нийлэх бизээ. Coldplay
хамтлагийн намуухан дуу уянгалж, Мэйтив Лизагаас аврал эрсэн мэт түүний ард
очин алгуурхан суухад, Лиза зөн совингоороо эргэн хараад бие биенээ чанга тэврэхэд
дэлхий тэр чигтээ зогсох шиг л болдог. Үгээр илэрхийлж ч чадамгүй аз жаргалтай
төгсгөл. Битүүхэн атаархал төрж, хэзээ нэгэн цагт намайг дурлалын бурхан нэгэн
биений минь нөгөө хэсгийг учруулна гэдэгт итгэсээр орчуулгаа төгсгөсөн юм. Сайхан
хайр гэж байдаг гэдэгт би итгэдэг. Түүнийгээ Олвол тэнэг зүйлээс болж, хэн
хэнийгээ битгий гомдоогоорой. Зөвхөн зүрх сэтгэл чинь л бүхнийг хэлж өгөх болно.