Skip to main content

Posts

Featured

Баг зүүсэн харгислал

Хүний амьдралын түүхүүд миний сонирхлыг их татдаг юм. Хаана, хэнтэй, хэрхэн уулзаж, юу өмсч, эдэлж, яаж амьдарч байгаа тухай. Эндээс тэд хэн болон төлөвшсөн гэх мэт амьдралын дүр зургийг нь тольдох дуртай. Бусдад таалагдах гэж үхэн хатан хичээсээр насыг барах хүн байна. Яг л тэдэнд зориулагдсан хүүхэлдэй мэт амьдралаар амьдарна.  Хоосон хэрнээ чамирхах хүсэлтэй хэлбэрдэгчид ч бас таарна. Бусдаас өөрөөр сэтгэхийн тулд их мэдэгч, амбицтай хүмүүсийн нөлөөнд автах дуртай хүмүүс гээд л амьдралд олон дүр зурагтай хүмүүс тааралдана. Миний дутагдалтай ч юм уу, авууштай чанар нь тэдний сөрөг талыг нь түрүүлж хараад байдагтай холбоотой юм. Хамгийн гол нь би хүнээс шударга байхыг л хүсдэг. Чимхлүүр ажил бүрт гараа гаргаж, идэвхийлэн ажиллаж байгаа ажилтнаа хумхын тоос шиг л арчин, үнэлэмжийг нь бууруулах удирдлага нэр зүүсэн хүн. Түүнийг буруутгах олон шалтгаан бий.  Хүсч байгаа зүйлээ авч чадахгүй гэдгээ мэдсний дараа би энэ компанид бүхэл бүтэн 4 жилийг назгайралт, залхуурал, урам зоригг

Latest Posts

Өөрийгөө үнэлэх тухай

Газрын диваажин Koh Phangan

Хүлээстэй бодлоосоо чөлөөлөгд!

Монголоо эрсэн Өвөрмонголчууд

Холын аянд мордсон нь

Буриад үндэстэнтэй танилцсан нь